Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Байрны гадна явж байсан 8 настай хүүхдийн цээжний хэсэгт хутгалсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
Хэргийг тодруулбал, энэ сарын 9-ний өдөр нэр бүхий байрны гадна бага насны хүүхэд хутгалсан гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулахад нэр бүхий иргэн бага насны хүүхдийн хөхний доод хэсэгт хутгаар зүссэн болох нь тогтоогдсон байна.
Хэрэг үйлдсэн этгээдээс бор өнгийн, 32 см урттай хутга эд мөрийн баримтаар хураан авчээ.
Иймд иргэдийг анхаарал болгоомжтой байж, бага насны хүүхдэд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг харсан тохиолдолд нэн даруй цагдаагийн байгууллагад мэдээлэхийг анхааруулж байна.






