Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Алтны үнэ тав дахь өдрөө дараалан өсөж, пүрэв гарагт дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ.
Дэлхийн хамгийн том хоёр эдийн засаг болох АНУ, БНХАУ-ын хоорондох худалдааны зөрчил улам хурцадсан, мөн АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа түр зогсож, Холбооны нөөцийн сан аравдугаар сард болох хурлаараа бодлогын хүүгээ бууруулна гэсэн хүлээлт нэмэгдэж байгаа зэргээс шалтгаалан найдвартай активууд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна гэж “Reuters” агентлаг мэдээлжээ.
Пүрэв гарагт алтны спот үнэ 0.6 хувиар өсөж, нэг унц нь 4233.06 ам.долларт хүрсэн бол өмнөх өдрийн арилжааны явцад 4241.77 ам.долларт хүрч өссөн байна.






