Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Монголын Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Д.Жигмэд Пара пауэрлифтингийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий -54 кг-д өрсөлдөж Дэлхийн залуучуудын рекордыг -153 кг, -155кг-аар хоёр удаа шинэчлэн тогтоолоо.
Тус тэмцээн 10 дугаар сарын 09-18-ны өдрүүдэд Египетийн Кайр хотноо болж байна.
Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор насанд хүрэгчдийн 107 кг-ын жинд паралимпын алт, мөнгө, хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ, залуучуудын 54 кг-ын жинд Дэлхийн цомын хошой аварга, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөж буй.
Э.Содномпилжээ пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван алт, таван мөнгөн медальтай бол залуу тамирчин Д.Жигмэд ДАШТ-д анх удаа оролцож байгаа юм.






