
Багш нар хугацаагүйгээр ажил хаясан өглөө. Төрийн ордонд улс төр халуун. Гадаа цастай. Энэ өвөл хот хөлдөх үү, гадаа сууж буй ахмадуудын тэтгэврийг нэмэгдэхүйц нэмэх үү, ирэх оны төсвөө хугацаанд нь батлах уу гээд олон асуулт, олон ажил байна. Гэвч эрх баригч нам даргаа сонгох гээд улсын ажлыг бүр хойш тавьчихлаа. 126 гишүүнтэй парламентыг хоёр хувааж, намынхаа бүлгийг хүртэл хоёр хуваачхав. Бүлгийн даргагүйгээр бүлгээ хуралдуулж, даргаа огцруулж, шинэ дарга сонгоод л… МАН-ынхан чинь бүгдээрээ л дарга баймаар байгаа юм биш үү дээ. Ёстой л Б.Энхбаяр гишүүний хэлдгээр төрийн ордон дотор “СЭМҮТ-д хэвтэхээр хүмүүс гүйгээд байна”. МАН-ынхан төр барьж тоглож байна. Энэ янзаараа тэд намын Их хурлаа ч хийж чадахгүй юм биш үү. Хэрэв МАН-ын даргын сандлаас болсон “зодоон” дуусахгүй энэ янзаараа удвал 2026 оны төсвөө баталж чадахгүй, үүний горыг төрийн албан хаагчид амсаж, ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина.
Намын даргын төлөөх энэ тулаан, зодоонд хамгийн их хохирч буй нь ард түмэн. Бас хамгийн их хохирол амсах дүр нь Б.Энхбаяр уу, П.Сайнзориг уу? Энийг асуулт хэвээр нь үлдээе. Д.Амарбаясгалан унавал П.Сайнзориг “эвий чааваас”, Г.Занданшатар унавал Б.Энхбаяр “эвий чааваас” болно доо.
МАН-ын гишүүдээр чулуу таалгалаа. Тэд юу ярив. Дараах бичлэгээс үзнэ үү.






