
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэхийг ТББХ хэлэлцэж буй.
Улмаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахыг гишүүдийн 86.4 хувь нь буюу 19 нь дэмжсэнгүй. Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичиг санаачилж, 50 гаруй гишүүний гарын үсэг цугларснаар УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг. Улмаар УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс дээрх асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхээр тов тогтоосон юм.
Нэмэлт: Г.Занданшатарыг огцруулахыг зөвшөөрсөн гурван гишүүн байна. Тухайлбал, Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, Э.Одбаяр нар юм. Зөвшөөрөөгүй нь Д.Амарбаясгалан, А.Ариунзаяа, М.Бадамсүрэн, Ж.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, С.Бямбацогт, Ц.Даваасүрэн, С.Зулпхар, Ц.Идэрбат, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Ц.Туваан, Г.Уянгахишиг, Б.Хэрлэн нар юм.






