
Б.Батбаатарын тэргүүлдэг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 785,912,886.53 төгрөгийг “данс андуурсан” гэх утгаар шилжүүлжээ.
Улмаар аравдугаар сард тус мөнгийг “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын СКТ-ын 17-р БХЗБАА” гэсэн байгууллага руу шилжүүлсэн байна. Гүйлгээний утга нь “9085084 – Данс андуурсан гүйлгээг буцаав” гэж бичигджээ.
Тус баримт мэдээлэл шилэн дансанд байршсан байна:https://shilendans.gov.mn/organization/4348?ry=2025&group=117&rfor=2269&rf=1116&rm=9
Хэрэв та харахыг хүсвэл дээрх холбоос дээр дарж орон, “Таван сая төгрөгөөс дээш гүйлгээ” хэсгээс тухайн мэдээллийг олж үзэх боломжтой.
785 сая төгрөгийг ийнхүү “данс андуурсныг буцаав” гэсэн нь сэжигтэй байгаа юм.
Нэмэлт мэдээлэл өгүүлэхэд, тус яамны сайд Батын Батбаатар нь жилийн 20 сая буюу сарын 1.6 сая төгрөгийн цалингийн орлогоос өөр орлогогүй, хөрөнгөгүй хүн хэмээн бүртгүүлсэн байдаг. Мөн тэрбээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ орон сууцгүй гэж мэдүүлж байжээ.






