
Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос дараах уриалгыг гаргалаа.
Боловсрол, Эрүүл мэндийн салбарынхан ажил хаялт зарласантай холбоотой хүүхдүүдийн аюулгүй байдалд онцгой анхаарах шаардлагатай боллоо.
Энэ хугацаанд хүүхдийг эрсдэлээс хамгаалахын тулд байгууллага, ААН-үүд ажилтныхаа ажил, амралтын цаг, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөлийг зохицуулж, хүүхдийг хамгаалах ээлтэй шийдвэр гаргахыг Хүний эрхийн Үндэсний Комиссоос уриалж байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэг “Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.”







