
2024 оны II дугаар ээлжинд хугацаат цэргийн жинхэнэ албанд татагдсан залуус халагдаж ирлээ.
СБД-ийн нутаг дэвсгэрт амьдран, оршин суудаг залуус эх орныхоо төлөө цэргийн албаа амжилттай хаагаад өнөөдөр гэртээ ирж байна. Цэргийн албаа нэр төртэйгээр гүйцэтгээд ирсэн залуусыг өнөөдөр СБД-ийн ЗДТГ, тус дүүргийн Цэргийн штабын тоо бүртгэлийн ахлах офицер, Дэд хурандаа И.Нямсүрэн тэргүүтэй бусад албаны хүмүүс хүлээж авлаа.
Мөн энэ үеэр цэргийн албаа хаагаад ирсэн залуусыг Цэрэг, Онцгой, Цагдаагийн албаны болон бусад байгууллагууд ажлын байраар хангах зорилгоор танилцуулга, мэдээллийг өгч ажиллав. Дараагийн ээлжний хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа энэ сарын 17-ны өдөр буюу баасан гарагт эхэлнэ.
Фото сурвалжилга: “Хүү нь ирлээ”

































