
Үндэсний шигшээ багийн тамирчид сэргэлт авах байртай болжээ
Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны дэргэд Үндэсний шигшээ багийн тамирчдын амрах байр буюу капсулыг байрлуулж өгчээ. Ингэснээр тамирчид өглөөний бэлтгэлийн дараа тэндээ байрлаад өдрийн 2 удаагийн бэлтгэлд хамрагдана. Өмнө нь түгжрэлд олон цаг гацдаг байдлаас шалтгаалан тамирчид өдрийн бэлтгэлдээ хамрагдаж чадахгүй байсан.
Харин одоо цагийг илүү хэмнэж, тамирчид сэргэлтээ авах чухал нөхцлийг бүрдүүлэн, ирэх 2028 оны зуны олимпын наадамдаа бэлтгэж байна.









Мөн Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албанаас Үндэсний шигшээ багийн тамирчдын эрүүл байх гол цөм болох шүдний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор энэ чиглэлийн үзлэг, эмчилгээний кабинет байгуулсан байна. Ингэснээр тамирчид эрүүл шүд, амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой болжээ.
Тус төвд рентген оношилгооны кабинет, тоног төхөөрөмжийг суурилуулахаас гадна орчин үеийн стандартад нийцсэн спортын гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, оношилгооны аппарат, багаж төхөөрөмжийг бүрэн байршуулаад буй аж.






