
УИХ дахь Монгол ардын намын бүлэг ээлжит бусаар хуралдаж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа: -“Өнөөдөр Монгол ардын намын бүлэг ээлжит бусаар хуралдуулах саналыг бүлгийн даргадаа гаргаж байгаа нь өнөөгийн нөхцөл байдал ахмадын тэтгэвэр, багш, эмч нарын цалин, төсвийн хууль хэлэлцэж буй цаг үед тодорхой тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тавиад үүн дээр шийдэл хүсэж тодорхой арга хэмжээ авч чадахгүй байна.
Улсын Их Хуралд 68 суудалтай эрх баригч хүчний хувьд улс төрийн шийдвэр гаргаж ажиллах ёстой гэж үзсэн. Тийм ч учраас өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар тухайн асуудлыг хэлэлцэх асуудалд орууллаа. 2026 оны төсвийг хэлэлцэх үлдсэн хугацаанд үр дүнтэй хэлэлцэх шаардлагатай байна. Яагаад вэ гэвэл Засгийн газар Улсын Их Хуралд төсвийн төсөл өргөн бариад үндсэндээ 45 хонолоо.
Багш нар маань ажил хаях мэдэгдлээ хүргүүлээд байна цаашдаа сургуулиуд маань яах вэ гэх асуудал яригдаж байна. Энэ цаг үед шаардлагагүй зардлаа танах, хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлж байж цалин, тэтгэвэр тэтгэмжүүдээ нэмэх зайлшгүй шаардлага үүсэж байна гэж үзлээ” гэлээ.






