Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Олон нийтийн цахим сүлжээнд шатахуун түгээх станцаас шатахуун аваад зугтааж буй автомашины дүрс бичлэг цацагдсан. Эл хэргийн талаар ЦЕГ-аас “Өчигдөр буюу 10 дугаар сарын 13-ны 05 цаг орчим Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах “Горгаз” шатaхуун түгээх станцаас 92000 төгрөгний шатaхуун хийлгээд зугтсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Бүртгэгдсэн гомдол, мэдээллийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэс бүртгэлд авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэх мэдээллийг өглөө.






