
Өнөөдөр Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МБШУҮЭХ/ “Боловсролын салбарын ажил хаялт”-тай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал зарлаж, доорх мэдэгдлийг хийлээ.
Тус мэдэгдэлд “2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэх Багш нарын ажил хаялтад 78 сургууль, 160 гаруй цэцэрлэгийн багш нар нэгдсэн. Ажил хаялтаас үүдэх эрсдэлийг хариуцагч тал буюу Боловсролын яам, сайд хариуцна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх асуудал хэзээ шийдэгдэж, “цагаан дээр хараар” бичигдэж, нэмэлт хэлэлцээр хийнэ, тэр хүртэл ажил хаялт үргэлжилнэ” гэлээ.
Мөн Боловсролын салбар дахь багш, ажилтнуудын цалин хөлс, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны асуудал тулгамдсан хэвээр байгаа тул ажил хаялт хийх зайлшгүй шаардлага үүссэн.
Тиймээс,
-
-
Цалин нэмэгдүүлэх
-
Ажиллах нөхцөлийг сайжруулах (ангийн тоног төхөөрөмж, сургалтын багаж, орчин)
-
Ажлын ачаалал, ажилтан хуваарилалт, хүний нөөцийн зохицуулалтыг шинэчлэх
-
Нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн даатгал, амралт, ажил амралтын зохицуулалт зэрэг баталгааг хангах
-
Шаардлагыг яаралтай хүлээн авч, шийдвэр (хуулийн өөрчлөлт, төсөвт нэмэлт заалт) гаргах
-
Эв зүйгээр асуудлыг хэлэлцэн зохицуулах, ажил хаялтыг үргэлжлүүлэхгүй байх
-
Иргэд, олон нийтэд бодит мэдээлэл нээлттэй өгөх
-
Хэрвээ шаардлагуудыг хурдан хугацаанд биелүүлэхгүй бол ажил хаялт үргэлжлэх магадлалтай. Үүний зэрэгцээ эв зүйгээр тохиролцоход бэлэн байна” гэлээ.
-
-






