Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ширээний теннисний баг тамирчид Ази тивийн аварга шалгаруулах багийн тэмцээнд оролцоно.
28 дахь удаагийн тус тэмцээн Энэтхэг улсын Бухванесвэр хот д энэ сарын 11-15-ны өдрүүдэд болох товтой байна.
Багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя
Эрэгтэй
- М.Тэмүүлэн
- М.Манлайжаргал
- А.Билгүүн
Эмэгтэй
- Б.Болор-эрдэнэ
- Ө.Балжинням
- Б.Эгшиглэн
Тоглолтын хуваарь:
2025.10.11-нд
Эрэгтэй баг эхний тоглолт
Монгол 3:1 Молдив багийг хожиж.
Эмэгтэй баг эхний тоглолт
Монгол 0:3 Шри-Ланка багт хожигдсон.
2025.10.12-нд
Эрэгтэй баг 2 дахь тоглолт
Монгол 0:3 Иран
Эмэгтэй баг 2 дахь тоглолт
Монгол 0:3 Тайланд хожигдсоноор групп тоглолтууд өндөрлөв.

2025.10.13-нд байр эзлэх тоглолтууд
Монголын /12.30 цагаас/ эрэгтэй баг Малайз улсын багтай
4-р ширээн дээр /12-р байрын төлөө/ тоглох гэж байна.
Эмэгтэй баг /14:30 цагаас / Непал улсын багтай
6-р ширээн дээр
/16-р байрын төлөө/ тоглох хуваарьтай байна.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэвэл Ази тивээс 12 багт эрх өгдөг байсныг 16 баг болгон өөрчилсөн ажээ.
Энэ удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эхний /16 баг/ Лондонг зорино.
- 1926 онд Англи улсад анх удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байсан түүхтэй.
- 2026 онд Ширээний теннисний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 100 дахь жилдээ дахин Англи улсын нийслэл Лондон хотод болно.






