
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх 14-р сургуулийн дэргэд байх “Шунхлай” шатахуун түгээх станцын талаар мэдээлэл өглөө.
-“Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн дэргэдэх “Шунхлай” ШТС-тай холбоотой өмнө нь хэвлэлийн бага хурал хийсэн. 2024 оны 10 сард “Газар эзэмших эрхийг дуусгавар болгох” тухай захирамж жилийн өмнө гарсан байна.
Захирамж гарсан байж өнөөг хүртэл тухайн шатахуун түгээх станц үйл ажиллагаа нь явагдсаар байна. Бидэнд өмнө нь сургамж байгаа шүү дээ “Дүнжингарав”-ын осол одоог хүртэл шийдэгдээгүй шүүхийн шатанд явж байгаа шүү дээ.
Баянзүрх дүүрэгт шатахуун түгээх станцтай ойр байрлаж байгаа 5 шатахуун түгээх станц байдаг үүнээс хамгийн аюултай нь 14-р сургуультай ойр байгаа шатахуун түгээх станц байна. Сургуулийн удирдлагуудын зүгээс “Шунхлай” группэд удаа дараа шатахуун түгээх станц аа нүүлгэх, үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх тухай саналыг удаа дараа хүргүүлсэн. Эцсийн дүндээ хотын дарга Х.Нямбаатарын газар чөлөөлөх захирамж гарсан ч үйл ажиллагаагаа явуулсаар л байна.
“Шунхлай” шатахуун түгээх станц нийгмийн хариуцлагын хүрээнд Үндсэн хуулиар баталгаажсан эрүүл аюулгүй орчинд амьдрах хүүхдийн эрхий зөрчихгүй байгаач ээ” гэлээ.






