
Өнгөрсөн амралтын өдөр Баянгол дүүрэг үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан барилдаан болж өндөрлөв.
Барилдааны дараа шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улсын заан Б.Бат-Өлзий заантай гар барихаар оролдсон ч “сийнгүй” аниулсан билээ.
Бөхчүүд зарим тохиолдолд үзэл бодлоо илэрхийлэхдээ ийм үйлдэл гаргах нь бий. Жишээлбэл, Р.Пүрэвдагва төрийн гурван өндөрлөгт ёсолдоггүй, зөвхөн ард түмэнтэйгээ мэндэлдэг. Тэгэхээр энэ нь нэг ёсондоо дургүйцлээ илэрхийлсэн байж болох талтай гэсэн үг.
Харин нөгөө талаас үнэхээр анзаараагүй ч байж мэднэ.
Тус барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв. Харин улсын арслан Э.Батмагнай хоёрын даваанд өвдөг шорооджээ.
Д.Равжаа






