
“Алтан цом”-ын барилдааны нэгдүгээр тойргийн барилдааныг аравдугаар сарын 25, 26-нд зохион байгуулж эхэлнэ.
Өнөө жилийн “Алтан цом”-ын барилдаанд зодоглох бөхчүүд Үндэсний томоохон компаниудын нэр дээр 8 багт хуваагдан барилдаж шилдэг нэг баг “Алтан цом”-ын эзэн болох юм.
Тэгвэл “Алтан цом”-ын барилдаанд зодоглох бөхчүүдийн нэрс урьдчилсан байдлаар тодорчээ.
Таван богд , Од групп
Улсын аварга О.Хангай, Улсын харцага Г.Ганхуяг, Аймгийн арслан М.Баяржавхлан.
Энэржи Ресурс, Эм Си Эс баг
Улсын арслан Э.Батмагнай, Улсын харцага Н.Золбоо
Хатант Интернэшнл, Хангайн хүчтэнүүд баг.
Улсын заан С.Сүхбат, Улсын харцага Б.Зоригтбаатар, Улсын начин Э.Мөнхжаргал.
Нутгийн Буян групп, Хубилай баг.
Улсын арслан Ц.Бямба-Отгон, Улсын харцага Б.Цэдэнсодном, Улсын харцага О.Наранбаатар
Алсын жим ХХК
Дархан аварга Н.Батсуурь, Улсын заан Бат-Өлзий, Улсын начин Д.Амарсайхан,
Миг даатгал, “Эв Монгол” баг
Улсын заан М.Лхагвагэрэл, Улсын заан Б.Пүрэвсайхан Улсын начин Л.Энхсаруул
Хушхан ХХК “Хөвчийн Жонон Ван” баг
Улсын арслан Э.Оюунболд, Улсын заан Д.Анар, Аймгийн арслан Д.Алтанцоож
“Апу” баг
Улсын арслан Б.Орхонбаяр, Аймгийн арслан С.Доржпалам нар оролцохоор урьдчилсан байдлаар тодроод байна.






