
2025 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод бүртгэлтэй, бие даасан зөвлөх болон харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэгч “Atticus Partners” компаниас гаргасан мэдэгдэлд “E-Mongolia платформ болон түүний дижитал засаглалын стратегийг сурталчлах ажилд хамтран ажилласан” гэсэн мэдээлэл дурдагдсан.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 283 дугаар тогтоолоор “И-Монгол академи” Улсын төсөвт үйлдвэрийн газар нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-н хөгжүүлэлт, хэвийн найдвартай ажиллагааг ханган, нэвтрүүлэх үндсэн зорилготойгоор байгуулагдсан.
“И-Монгол академи” УТҮГ нь байгуулагдснаас хойш E-Mongolia системийн хөгжүүлэлт, сурталчилгааны ямар нэгэн хэлбэрээр тус байгууллагатай хамтран ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдэж байна.






