
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр “Монгол хаан” жүжиг төсвөөс 7 тэрбум төгрөг нууцын гэрээгээр гаргуулж маркетингаа хийлгэсэн гэх баримтыг дэлгээд буй.
тэгвэл “Hero” Баатар дараах хариу мэдэгдлийг цахим хуудсаараа дамжуулан хийжээ.
-“Манай төсөл Atticus Partners Ltd болон Atticus communications Ltd компанитай ямар нэг санхүүгийн харилцаанд ороогүй гэдгээ хариуцлагатай мэдэгдье. Уг компани манай улсыг сурталчлахдаа “Монгол хаан” төслийг ашигласан гэдэг тайлангаас хэсэгчилж авч биднийг 7 тэрбумын санхүүжилт авсан мэтээр нийгэмд ээлжит гүтгэлгээ тараалаа.
Манай төслийн зүгээс төр, төсөв, төрийн өмчит компаниудаар дамжуулан нэг ч төгрөг авч байгаагүй!
Япон улсын Токио, Нагояа хотуудад манай төслийн 100 гаруй уран бүтээлчид тоглолтоо хийж буй эдгээр өдрүүдэд улс төрийн ашиг хонжоо олох зорилгоор манай төслийн нэр хүндийг унагах, гүтгэх ажил хийж байгаад харамсаж байна” гэжээ.






