
ХААН Банк тогтвортой амьдралын хэв маягийг олон нийтэд сурталчлан таниулах, байгальд ээлтэй сонголтыг уриалах зорилгоор өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд “Green Day” ногоон өдөрлөгийг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр орчин үеийн ногоон технологи, эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой хэрэглээний шийдлүүдийг олон нийтэд танилцуулсан бөгөөд ХААН Банктай хамтран ажилладаг байгууллагууд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэн үзүүллээ. Хүрэлцэн ирсэн гэр бүл, зочид тэндээс ХААН Банкны ногоон зээлийн нөхцлөөр сонголтоо хийж, худалдан авалт хийлээ. Тухайлбал, цахилгаан автомашин, эрчим хүчний хэмнэлттэй тоног төхөөрөмж, цахилгаан бараа, халаалт, байгальд ээлтэй дулаалгын материал зэрэг олон төрлийн бараа бүтээгдэхүүн танилцуулагдав.
Мөн арга хэмжээний хүрээнд тогтвортой хөгжлийн сэдвээр сонирхолтой хэлэлцүүлэг, илтгэл, танилцуулгууд өрнөж, “Уур амьсгалын өөрчлөлт ба бизнесийн нөлөөлөл”, “Тогтвортой амьдралын хэв маяг”, “Ногоон технологийн шалгуур ба MONGEFF төсөл”, “Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн төсөл” зэрэг сэдвээр мэргэжилтнүүд, хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцсон панел хэлэлцүүлэг, воркшопууд зохион байгуулагдсан юм.


ХААН Банк үндэсний тэргүүлэгч аж ахуйн нэгжийн хувьд Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд манлайлан ажиллаж, 2020 оноос Тогтвортой хөгжлийн зорилгуудыг стратегидаа тусган, Тогтвортой хөгжлийн бодлогоо батлан, энэ хүрээнд нийгэм, эдийн засаг, байгальд ээлтэй олон санаачилгыг амжилттай хэрэгжүүлж ирсэн. Тухайлбал, ногоон тогтвортой санхүүжилтийн чиглэлээр 2024 онд олон улсын зах зээлээс 331.2 сая ам.доллар татан төвлөрүүлсний зэрэгцээ мөн онд 712 тэрбум төгрөгийн ногоон зээл олгосон нь арилжааны банкуудын ногоон зээлийн багцын 52.6 хувийг дангаар бүрдүүлж байна.


-Эко ногоон карт ашиглан, сонгогдсон мерчантаас ЭКО ОНОО цуглуулах боломжтой.
-Coffee4u, Foody Mongolia зэрэг мерчантууд дээр Digipay аппликэйшнд холбосон картаараа худалдан авалт хийгээд 50%-ийн хөнгөлөлт эдэлнэ үү. (Нэг харилцагчийн хөнгөлөлтийн дээд хэмжээ: 100,000₮)








