
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: “Өнөөдөр ил тод ярилцах цаг болсон юм байна. Уг нь Монгол ардын нам 2024 оны сонгуульд Дэлхий дээр ганцаараа олонхын санал авсан. Уг нь бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд анхаарах ёстой байсан. Харамсалтай нь асуудлууд өрнөсөөр хамтарсан засгаа унагаж аль нь үнэн, аль нь худал нь мэдэгдэхгүй олон улс, олон нийтийн дунд онигоотой байдалд орж байна.
2022 онд төлбөрийн тэмцэл 2,7 тэрбум болчихсон юм. Тухайн үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар байсан юм. С.Бямбацогт сайд Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хууль санаачилж үүний үр дүнд Эдийн засаг хөгжлийн сайдтай болж байсан.
Гааль дээр нүүрсний бүрдүүлэлт, экспорт байгаа мөртлөө валют орж ирэхгүй байгааг анх Ч.Хүрэлбаатар сайд анх олж харсан юм. Оптек гэрээний урьдчилаан зарсан нүүрсийг гаргаад валют орж ирж байгаа нүүрсээ гаргахгүй байгаа асуудал үүсээд валютын нөөц багасаж ханш алдсан гэдэг дүгнэлт хийсэн. Ингээд 2022 онд оптек гэрээнүүдийг ил болгосон өчигдөр яриад байсан гэрээнүүд дээр нэмж ил болсон зүйл байхгүй” гэлээ.






