
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.
Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар: “Өчигдрөөс эхлээд цахим орчиноор оптек гэрээ гээд баахан хүснэгтүүд гараад ирлээ. Судлаад үзсэн өмнө нь ил болчихсон л зүйлүүд байна лээ шүү дээ.
Ерөнхий сайдаа та хэдээс хэдэн оны хооронд Засгийн газрын, хэрэг эрхлэх гэзрын даргаар ажиллаж байсан бэ? Та хэдээс хэдэн оны хооронд Улсын Их Хурлын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн хийж байсан бэ? Нэг бол та Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаа суудаггүй байсан юм уу. Төмөр замын гэрээг нууцаас гаргахыг шаардаж байна. Тэр үедээ хэн нууцад оруулах шийдвэр гаргаж байсан юм” гэсэн бол.
Ерөнхий сайд Г.Занданшатар: “Хуульд үндэслэж шийдвэр гаргадаг. Улсын Их Хурал гүйцэтгэх засаглалын ажил хийдэггүй. Үндсэн хуулийн дагуу гурван эрх мэдлийн салаа мөчрийн хүрээнд асуудлууд шийдэгддэг” гэлээ.






