
УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж: Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг дэгийн хуулийн дагуу л шийдвэрлэнэ
Төрийн байгууллатын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах эсэх асуудлыг 14:00 цагт, УИХ-ын чуулганы хуралдаанаар 16:00 цагт хэлэлцэхээр тов тогтоод байсан. Дөнгөж саяхан эхлээд удаагүй байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 30 минутын хугацаанд завсарлалаа.
Тэгвэл завсарлагаанаар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж дараах тайлбарыг хэлж байна.
Тэрбээр, “Огцруулах эсэх асуудал дээр саналын албан бичгийг өргөн мэдүүлэхэд Ерөнхий сайд дээр дөрөвний нэг нь, УИХ-ын даргыг огцруулах асуудлыг УИХ-д хүргүүлэхэд нийт гишүүдийн олонх нь буюу 64-өөс дээш гишүүн гарын үсэг зурсан бол УИХ-д хүлээж авдаг.
Харин асуудлыг шийдвэрлэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжвэл тухайн санал дэмжигдсэнд тооцогдоно” гэв.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






