
“Mom-Nanny Center” 2026 оны филиппин асрагчийн захиалгаа эхлүүллээ
Олон улсын сертификаттай филиппин асрагчдыг албан ёсны хэлэлцээрийн дагуу Филиппин Улсаас монгол гэр бүлүүдэд зуучлан ажиллуулдаг Mom Nanny Center 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа ба ирэх 2026 онд гадаадаас ажиллах хүч татах хэлэлцээртээ бэлтгэж энэ сарыг дуустал асрагч, гэрийн үйлчлэгч Филиппинээс авах харилцагчдынхаа хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
Хүсэлт илгээн захиалга хийгдсэнээс хойш филиппин асрагч Монголд ирэх хүртэл дунджаар 2 сарын хугацаа зарцуулагддаг бөгөөд харилцагчийн эрэлтэд нийцсэн ажиллах хүчнийг онлайн сонгон шалгаруулалтад оруулах, харилцагч гэр бүлтэй ярилцлага хийлгүүлэх, хоёр улсын ажиллах хүч зуучлах талууд гэрээ хэлэлцээр хийх зэрэг хугацаа шаардсан ажлууд 2 сарын турш хийгддэг байна.
Филиппин асрагчийн давуу тал нь мэргэжлийн сургалтад хамрагдсан сертификаттай, эрүүл мэндийн нарийн шинжилгээнд хамрагдсан, олон улсын стандартын дагуу ажлаа явуулдаг, үүрэгт ажлаа чин сэтгэлээсээ гүйцэтгэдэг, найдвартай зэрэг юм.

Филиппин асрагч, гэрийн үйлчлэгчийн захиалга өгөх утас: 77718555, 94498555, 94496555
Хаяг: Хүүхдийн паркийн урд талын Тусгалт оффис 501 тоот






