Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Нийтийн тээврийн автобусны Х:8 Найрамдал зуслан-Таван шар чиглэлийн замналд өөрчлөлт оруулж, найман зогсоолыг шинээр нэмжээ.
Шинээр нэмэгдсэн зогсоолууд:
- Найрамдал 1-р зогсоол (зүүн)
- Найрамдал 2-р зогсоол (зүүн)
- Найрамдал 4-р зогсоол (баруун, зүүн)
- Найрамдал 5-р зогсоол (баруун, зүүн)
- Найрамдал 7-р зогсоол (баруун, зүүн ) зогсоолыг нэмж,
- Баянголын ам (зүүн), зогсоолын нэршлийг Найрамдал 1-р зогсоол (зүүн) гэж өөрчилжээ.
Харин Хаадын зам (зүүн) зогсоолыг
- Найрамдал 2-р зогсоол (зүүн),
- Баянгол дэлгүүр (баруун,зүүн) зогсоолыг Найрамдал 3-р зогсоол (баруун, зүүн),
- Биг дэлгүүр (баруун, зүүн) зогсоолыг Найрамдлын 6-р зогсоол (баруун, зүүн) гэж нэрлэсэн байна.
Х:8 чиглэлийн дээрх өөрчлөлтийг маргааш буюу аравдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн мөрдөх юм байна.







