
УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг МАН-ын Бага хурлын өмнө ёс зүйгүй мэдэгдэл хийсэн гэж намаас хөөх гарын үсэгтэй цаас МАН-ын Хяналтын ерөнхий хороонд ирсэн. Намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх эрх үүрэгтэй Хяналтын ерөнхий хороо 2025.10.01-нд хуралдаж, олонхын саналаар Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байдаг.
Хяналтын Ерөнхий хорооны даргаар ажилладаг УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас “Намаас түдгэлзүүлсэн Хяналтын ерөнхий хорооны тогтоолоо Б.Энхбаярт өөрт нь хүргүүлсэн үү” гэдгийг тодрууллаа.
Тэрбээр “Б.Энхбаярыг МАН-аас “хөөсөн” шийдвэрээ Бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэд хүргүүлчихсэн байгаа. Мөн Намын Ерөнхий нарийн бичгийн даргад мөн хүргүүлсэн. Хяналтын ерөнхий хорооны шийдвэр нэгэнт гарсан учир одоо Б.Энхбаяр манай намын гишүүний эрх, үүргийг дүрмийн дагуу эдлэхгүй” хэмээсэн юм.
-МАН долоон гишүүнээ алдахгүйн тулд Б.Энхбаярыг “хөөсөн” шийдвэрээ эргэн харах уу?
Б.Энхбаярыг намаас хөөх Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, хэдэн дүр гарч ирсэн билээ. Эргэн сануулбал, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, З.Мэндсайхан, Б.Заяабал, Д.Энхтүвшин, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Б.Хэрлэн нар Б.Энхбаяр гишүүнийг хөөсөн асуудлаа эргэн харахгүй бол МАН-ын бүлэг, цаашлаад МАН-аас гарна гэдгээ 2025.10.02-нд мэдэгдсэн.
Тэдний төлөөллөөс Б.Энхбаярыг дагаад МАН-аас гарах шийдвэр нь хэвээр эсэхийг тодрууллаа.
З.Мэндсайхан: Хяналтын ерөнхий хороонд бид мэдэгдлийнхээ дагуу хүсэлтээ өгчихсөн байгаа. Хүсэлтийнхээ хариуг л хүлээж байна.
М.Бадамсүрэн: Бидний явуулсан шаардлагын хариу бичгээр ирээгүй байна. Хяналтын ерөнхий хорооны даргаас хариу ирмэгц бид шийдвэрээ гаргана.
За, тэгэхээр дээр нэр дурдагдсан гишүүд МАН-аас гарах эсэхээ Хяналтын Ерөнхий хорооны дарга Б.Баярбаатарын хариу бичгийг харж байж л шийдэх нь дээ. Хэрэв Б.Баярбаатараас шийдвэрээ эргэн харах боломжгүй гэсэн хариу ирвэл МАН нийт найман гишүүнээ “алдаж” УИХ-д 60 суудалтай болно. Хэрэв МАН-аас гарсан Б.Энхбаяр тэргүүтэй дээрх найман гишүүн АН-д орчихвол АН УИХ-д 50 суудалтай болох нь. Гэхдээ МАН долоон гишүүнээ алдахгүйн тулд Б.Энхбаярыг хөөсөн шийдвэрээ эргэн харж ч мэднэ.







гарвал гарнал биз. намын нэр дээр их хуралд гарсан тул эргүүлэн тат.