
“Гэр хорооллын айл өрхүүдийг 21:00-09:00 хүртэл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулах тогтоолыг он дуустал мөрдөнө”
Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүдийг жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулдаг. Энэ жилийн тухайд ямар нэгэн өөрчлөлт орсон эсэх талаар албаны эх сурвалжуудаас тодруулав.
НЗД-ын орлогч: Энэ жил цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Өнгөрсөн жилийнхтэй адил байна. Харин хийн халаагуурт шилжсэн 5,000 айл хамрагдахгүй. “УБЦТС” ТӨХК-аас “Нийслэл хотын гэр хорооллын айл өрхүүд 21:00-09:00 цаг хүртэл цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагдах, 100 хувь хөнгөлөх цахилгааны шөнийн хэрэглээний дээд хязгаарыг 220В-д 1,500 кВт.ц, 380В-ыг 3,000 кВт.ц болгож нэмэгдүүлсэн Эрчим Хүчний Зохицуулах Хорооны холбогдох тогтоол 2025 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр мөрдөгдөнө. Тогтоолын хугацаа дуусах үед дараагийн тогтоол гарах байх” гэв.
Тус хөнгөлөлтөд нийслэлийн болон аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрын гэр хорооллын бүсэд орших цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхүүд хамрагддаг билээ. Өнгөрсөн онд гэр хорооллын айл өрхийн цахилгаан шөнийн тарифын хөнгөлөлтөд 21:00-06:00 цагийн хоорондох хэрэглээг хамруулж байсан бол 220В-д 700кВт.ц, 380В-ын хэрэглэгчдэд 1,500 кВт.цагийн хэрэглээг 100% хөнгөлж байсан билээ.






