
УИХ-ын чуулганы /2025.10.09/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Нэгдүгээрт, ДНБ-ий өсөлтийг 5 сард оруулж ирснээсээ яагаад бууруулчихсан юм. Нөхцөл байдлыг чинь харахлаар харин ч өсөх ёстой юм биш үү. Юуг үндэслээд бууруулсан бэ?
Хоёрдугаарт, орлого 31 их наяд 600 тэрбум гэж байгаа. Орлого талынхаа 90 сая тонн нүүрсийг та төлөвлөсөн байх. 90 сая тонн нүүрс гаргаж чадах юм уу. Ахиад төсвөө тодотгохгүй биз дээ. 90 сая тонн нүүрс, 20 тонн алт чадах уу. Алтныхаа гүйцэтгэлээ мэдэж байгаа юу. Эдийн засгийн хөгжлийн яамныхан алтны гүйцэтгэл чинь бараг зургаахан тонн юм биш үү! Энэ бол надад байгаа мэдээлэл шүү. Н.Учрал сайд төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг чинь төсвөөсөө том байх ёстой. 90 сая тонн нүүрс, 20 тонн алт гаргаж чадах юм уу?Зэсийн өсөлтийг бол хүлээн зөвшөөрч байна. Би 31 их наяд 600 гэдэг тоон дээрээс чинь асуусан шүү Н.Учрал сайд аа! ДНБ-ий өсөлт буучихсан байгааг харж байгаа байх. Энийг яагаад буулгасан юм. Таны хариултаас бол өсөх ёстой юм биш үү. Ямар үндэслэл цаана нь байгаа юм. Хэрэглээний үнийн индексийг яагаад долоохон хувь гээд тооцоод байдаг юм бэ? Үүн дээр Эдийн засгийн хөгжлийн яамныхан нэг хариулж өгөөч. Бодит байдал дээр ийм биш байгаа. Багш, эмч, ахмадуудын цалин, тэтгэвэр хүрэхгүй байна гэдэг чинь хэрэглээний үнийн индексийн өсөлт шүү дээ. Н.Учрал сайд дорвитойхон шиг өөрчлөлт гаргаад, бодитой тоо үзүүлж болдоггүй юм уу?






