Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Өнөөдөр Улаанбаатар хотод өрнөх үйл явдлын хураангуйг танилцуулъя
Төрийн ордны Их Монгол танхимд
- 09:00 цагт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бүх шатны шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн хуралдааныг хоёр жил тутам зохион байгуулахаар заасны дагуу ээлжит III чуулган болж байна
Бишрэлт зочид буудлын хурлын танхимд
- 09:00-16:00 цагт Улс төрийн намын санхүүжилтийн нээлттэй, ил тод байдлыг хангах цахим системийн ажлын даалгаврыг оролцогч талууд болох нам, төр, иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах, санал авах хэлэлцүүлэг болно.
Төрийн ордонд
- 10:00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
МҮЭСТО, Бага танхимд
- 10:00 цагт “АЖИЛТНАА СОНСЪЁ” эрчим хүчний салбарын ажилтнуудын улсын II зөвлөгөөн
болно.
Д.Сүхбаатарын талбайд
- 10:30–15:00 цагт “ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЗӨВ ШИНЭЧЛЭЛИЙН ТӨЛӨӨ”
жагсаал, цуглаан болно.
Налайхын Тавантолгой түлшний үйлдвэрт
- 13:00 цагт Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж эхэлж буйтай холбоотойгоор холбогдох албаныхан мэдээлэл хийнэ.






