
“Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн нийт 9 гишүүний 6 нь Рио тинтогийн төлөөлөл, Монголын талыг төлөөлж 3 гишүүн ажилладаг.
Тэдний нэг бол Э.Баясгалан. Түүнийг “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлжээ.
Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн ТУЗ-д Монгол Улсаа төлөөлж, эрх ашгийг хангуулах чиглэлд хамгийн их анхаарал хандуулж, тогтвортой ажиллаж байсан түүнийг гишүүнээс чөлөөлсөн нь хачирхалтай.
Э.Баясгалан нь 2020 онд “Оюу толгой” ХХК-ын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдож байсан бөгөөд томилогдхоосоо өмнө АНУ-ын Нью Йорк хотод “Намуда секюритийз Интэрнэшил, Жэй Пи Морган Секюритийз, Саусгоби Сэндс зэрэг компаниудад ажиллаж байсан туршлагатай нэгэн аж.
“Оюу толгой”ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох бол Төлөөлөн удирдах зөвлөлийн нийт гишүүдийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Гэтэл Рио тинто компанийн зүгээс ТУЗ-ийн гишүүдийн хурал болсон эсэх, чөлөөлсөн эсэхийг мэдээгүй. Монголын талын 3 гишүүний нэг болох Э.Мэндтүвшин ч энэ талаар мэдээлэлгүй байгаа нь мөн л хачирхалтай байна.






