
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Хууль бусаар хоногийн 24 цаг намайг 9 автомашин бүхий бүтэн баг мөрдөж байна. Эдгээр автомашинууд бүгд улсын дугаар нь бүртгэлгүй нь нотлогдсон
Оюутолгойн хянан шалгах түр хороо албан ёсоор байгуулагдан, Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдал томилогдон ажиллаж буй.
Тэрбээр өнөөдөр хянан шалгах түр хорооны үйл ажиллагаа болон бусад асуудлын талаар олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
“Оюутолгойн хянан шалгах түр хороо албан ёсоор байгуулагдаад, үйл ажиллагаа явуулан 3 сарын хугацаатай золгож байгаа. Энэ хугацаанд бидэнд 60 мянга орчим хуудас бүхий нотлох баримт ирсэн. Хянан шалгах түр хороо 3 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж байхад итгэмээргүй явдлууд бидэнд тохиолдож байна.
Оюутолгойн хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал намайг сүүлийн хоёр долоо хоногт 9 автомашинтай үл таних хүмүүсээс бүрдсэн том баг өдөр, шөнөгүй дагаж, хаа яваа газар тасралтгүй мөрдөж байна. Тухайн автомашинуудын дугаарыг шүүгээд үзтэл улсын ямар ч бүртгэл, мэдээлэл алга.
Угтаа бол Үндсэн хуулинд Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд, ажиллаж, амьдрах, аж төрөх эрх нь бүрэн бий гээд заачихсан. Гэтэл энэ асуудал хувь хүний цаашлаад, УИХ-ын гишүүн, Оюутолгойн хянан шалгах түр хорооны даргын эрхэнд шууд халдсан бусармаг, ноцтой үйлдэл. Би энэхүү мэдээллийн дараа УИХ дахь тусгай хяналтын дэд хороо болон Халдашгүй байдлын дэд хороонд хандах болно” гэв.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






