
Н.Номтойбаяр: Засаг солигдвол би орж ажиллана. Тохироо хийлээ гэж битгий хэлээрэй
МАН доторх хагарал цагаан байшингаас хальж даваад, саарал ордон дотор үргэлжилсэн дайн улам ширүүссээр байна. МАН-ын дараагийн дарга хэн байх вэ гэдэг асуудал зунжин яригдсаар, намартай золгож, одоо ч ид дундаа өрнөж буй.
Шулуухан хэлэхэд 9 дүгээр сарын дунд үеэс МАН-ын дотоодын хагарал гал дээр нэмсэн тос мэт улам бүр дүрэлзэж байгаа. Өдөр хоног өнгөрсөөр улс орны ажил, хамгийн гол нь төрийн ажил хойшилсоор байна. Яг үнэндээ “Шадав нь авна уу, Готов нь авна уу” чухал бус Төрийн ажил л гацалгүй, урагшлах ёстой.
Дөнгөж саяхан “Үндэсний Эвсэл”-ийн дарга, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Төрийн ажил урагшлах учиртай. Дараагийн Засгийн газар бүрдвэл “Үндэсний Эвсэл” орж ажиллах хэлэлцээг ил тод, нээлттэй хийнэ хэмээн зарлачихлаа.
Тэрбээр, “Нуугаад байх зүйл алга. Үүнийгээ маш тодорхой хэллээ. Чаддаг хүмүүст нь төрийн ажлыг өгчих гэж хэлмээр байна. Үнэхээр энэ одоо ажиллаж буй хүмүүс ажлаа хийж үнэхээр чадахгүй байна. Ийм унхиагүй, ажлаа хийж чадахгүй, дээр нь асар их асуудал дагуулдаг энэ нөхдүүдийг одоо сольё оо.
Чаддаг улсууд нь орж ажиллая. Би өөрийгөө чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна. Тухайлбал, миний ажиллаж байсан аюулгүй байдлын чиглэлүүд, хөдөлмөр нийгмийн хамгааллын асуудлууд, эдийн засгийн гээд тэр чигтээ бүх л зүйл эдийн засаг, нийгмийн макро асуудалтай шууд л холбоотой байдаг шүү дээ. Орж ажиллая, яагаад болохгүй гэж?
Ингэлээ гээд бялуу хуваалцчихсан уу, цаагуураа тохироо хийчихэв үү гэж бүү хардаарай. Үндэсний эвсэл Засагт орж ажиллахын төлөө дөрөв дэх шалтгаанаа болгож зурсан.
Г.Занданшатарын Засгийн газар огцорлоо. Дараагийн Засгийн газар хэн болно. Бид түүнтэй ил тод, нээлттэйгээр хэлэлцээр хийх болно” гэв.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






