
Хүйтэн сэрүүний улирал ирсэнтэй холбогдуулан эмч, мэргэжилтнүүд дулаан хувцаслахаас гадна хоол, хүнсэндээ зөв зохистой хандахыг зөвлөж байна. Энэ улиралд хоолоо сойх, мацаг барих зэрэг нь тохиромжгүй байдаг. Харин амин дэмтэй, халуун шөлтэй, устай хоол, цай, витаминаар баялаг хүнсний ногоо хэрэглэхийг зөвлөлөө. Ингээд уншигч авхай та бүхэндээ зөв хооллолтоос гадна хэрхэн дотор эрхтэн, тэр дундаа нойр булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэе.
Нойр булчирхайн үрэвслээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
Нойр булчирхай нь элэг шиг нөхөн төлждөггүй хүн бүр мэдээд байдаггүй ч хамгийн чухал дотоод эрхтний нэг юм. Нойр булчирхай нь ходоодны ард байрлалтай, хоол боловсруулахад оролцдог хамгийн том булчирхай юм. Гадаад болон дотоод шүүрлийн хоёр үйл ажиллагаатай.
Гадаад шүүрэл нь хоол боловсруулахад оролцдог, уураг, нүүрс ус, өөх тос зэргийг задлах ферментүүдийг ялгаруулна. Өөрөөр хэлбэл, бидний идэж буй хүнсний бүтээгдэхүүний уураг, өөх тос, нүүрс-ус нойр булчирхайн шүүрлийн нөлөөгөөр моно сахар, амин хүчил болтлоо задарч шингэн хэлбэрт шилжин нарийн гэдэсний ханаар цус руу шингэж, шимэгдэх үйл ажиллагаа явагдаж биднийг тэжээдэг байна.
Дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь хүний цусан дахь сахрын хэмжээг тохируулж өгдөг. Нойр булчирхайн сүүл хэсэгт байрладаг сахарыг зохицуулдаг эсүүдээс инсулин ялгардаг юм.
Урьдчилан сэргийлэлт
- Эрүүл хооллох. Аль болох хэт их өөх тостой хоолноос татгалзах, жимс ногоо хэрэглэх
- Согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
- Нэг дор их идэх, хэт өлсөхөөс зайлсхийх
- Дасгал хөдөлгөөн хийж, хэвийн биеийн жинтэй байх
- Цөсний замын эмгэгүүдийг эмчлэх
Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдах
Нойр булчирхай үрэвссэн үед аюулхай орчим өвдөр ба нуруу руугаа нэвт хатгаж байгаа мэт өвдөхөөс гадна эвгүй хоол идсэн үед шууд гүйлгэнэ. Өтгөн тослог харагдаад байвал, нилээн хүндэрч байгаан шинж. Архаг үрэвссэн, хавдрын үед өтгөн тослог гарч ирдэг. Түүнчлэн хэвлий цардайх, дүүрэх, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Хүндэрсэн тохиолдолд амьсгаадах, шээсний гарц багасах, халуурах, артерийн даралт буурах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно. Архинаас хамаарсан цочмог үрэвслээс амь насаа алдах нь элбэг.

Нойр булчирхайн гол шинжилгээ болох амилаза, липаза гэсэн 2 шинжилгээгээр тодорхойлдог ч, энэ нь зөвхөн 2-хон тохиолдолд муу гарна.
1. Яг хурц үрэвсэл илрээд, 24 билүү 48 цагийн дотор шинжилгээ өгвөл
2. Хорт хавдар болоод найдваргүй болсон үед нойр булчирхайг жинхэнэ утгаар оношлоно.
3. Хурц үрэвсэл нь архаг үрэвсэл болдог, архаг үрэвсэл нь хорт хавдар болдог.
Архаг болон хавдар болсон тохиолдолд нойр булчирхайн үхэжсэн хэсэг бараг эргэж сэргэдэггүй, үлдсэн жаахан эрүүл хэсгээс нь өөх тос, нүүрс усаа задлах ферментээ ялгаруулах болохоор, үхэх хүртлээ хоолны дэглэм барихаас өөр аргагүй.
Ямар хүн нойр булчирхайгаар өвдөж болох вэ?
- Архи тамхи хэрэглэдэг хүмүүс
- Калори ихтэй хоол хүнс хэрэглэдэг, буруу хоололдог хүн
- Эмийн зохисгүй хэрэглээтэй
Удамшлын гаралтай тохиолдлууд нь нойр булчирхайг үрэвсүүлдэг.
Анхаарах зүйлс
Архаг үрэвсэлтэй хүмүүс, өдөрт идэх тос өөхөө 30 гр-аас бага идэх хэрэгтэй. Малын өөх тос, мах, гурил бага идэх хэрэгтэй. Мөн ходоодыг цочроох хоол хүнс нойр булчирхайнд муу.
Ходоодыг цочроовол, нойр булчирхайн фермент ялгарах болохоор. Хэт их идвэл боловсруулж чадахгүй учир бага идэх хэрэгтэй. Бас нэг дор чихэрлэг зүйлс их идэх гэх мэт. Нойр булчирхай дунджаар 10 дээш жил өвдсөний эцэст хүндэрдэг өвчин ажээ.






