Хуурамч мэдээлэл, хуурамч холбоосноос сэрэмжлүүлж байна

УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
-“Өчигдөр буюу /2025.10.7/-нд Улсын Их Хурлын нэр бүхий гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг ирүүлсэн байгаа. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Улсын Их Хурлын Гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг албан ёсоор тавивал Улсын Их Хурал гурав хоногийн дотор хэлэлцэж эхлэн 10 хоногт хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байдаг.
Өөрөөр хэлбэл өчигдөр өргөн мэдүүлсэн асуудлыг тав дахь өдөр Улсын Их Хурал, байнгын хороодоор хэлэлцэж эхэлнэ. Цаашлаад Улсын Их Хурлаар арав хоногт хэлэлцэж шийдвэрлэнэ” гэлээ.






