Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Биллиардын тамирчин Г.Ган-Орхон Хэйболын Ази тивийн аварга боллоо
Йордан улсын Амман хотод хэйболын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд боллоо. Тэмцээнд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Г.Ган-Орхон алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ.

Г.Ган-Орхон нь хэйболын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн Монголын анхны эмэгтэй тамирчин боллоо
Эмэгтэйчүүдийн ангилалд есөн орны 29 шилдэг тамирчин өрсөлджээ.
Тэрбээр шигшээ тоглолтонд дэлхийд данстай, Тайландын домогт тамирчин Вараттан Сукриттанесийг хожсон нь энэ тэмцээний хамгийн том шуугианыг тарилаа. Монгол Улсаас хэйболын Азийн АШТ-нээс өмнө нь эрэгтэйчүүдийн ангилалд Э.Тэмүүжин алтан медаль хүртэж байжээ.






