
Нобелийн Физикийн шагналыг квант механикийн салбарт хийсэн нээлтээрээ шинэ үеийн өндөр хүчин чадалтай компьютерүүдийг бий болох замыг тавьж өгсөн эрдэмтдэд олгожээ.
Берклигийн Калифорнийн их сургуулийн профессор Жон Кларк, Йелийн их сургуулийн профессор Мишель Деворе, Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн профессор Жон Мартинис нар 1980-аад онд цахилгаан хэлхээн дээр хийсэн цуврал туршилтуудаараа электрон зэрэг өчүүхэн жижиг эгэл хэсгүүд нь “квант хонгил” буюу tunnelling гэгдэх үзэгдлийг ашиглан эрчим хүчний саадыг давж физикийн шинжлэх ухаанд тогтсон дүрмийг зөрчиж байгааг ажиглажээ.
Эрдэмтдийн хийсэн судалгаа нь “квант хонгил” үзэгдлийг квантын физикийн салбарт төдийгүй бодит ертөнцөд цахилгаан хэлхээнд хуулбарлан ашиглаж болохыг харуулжээ.
Уг нээлтийн ачаар орчин үеийн өндөр хүчин чадал бүхий квант чипүүд бүтээгджээ.
Орчин үед ухаалаг гар утас, камер, шилэн кабель зэрэг квант онолыг ашиглалгүй бүтээсэн дэвшилтэт технологи байхгүй болсон гэдгийг Нобелийн зөвлөл онцолжээ.
Эх сурвалж: BBC






