
Сайд нар ингэж бөөнөөрөө зогсож байхаар явж ажлаа хий гэж хэлэх хэрэгтэй.
Тэнд төрийн албан хаагч нар бүлтийтлээ загнуулаад хүлээгээд сууж байна шүү дээ.
Бодлого чиглэл, даалгавар өгдөг нөхдүүд нь энд лайв хийгээд зогсож байж болох юм уу? Монгол Улсын нэгдсэн төсвийг ингэж хэлэлцэж болохгүй.
Яг үнэндээ эд нарыг тоож байгаа хүн алга. Олон нийт эд нарыг тоохгүй байгаа шүү дээ. Хэнийгээ дарга болгоно уу, хэнийгээ огцруулна уу хамаагүй. Сүүлийн бүтэн жил улс төрийн хэрүүл хийж, бие биеийнхээ муу муухайг л ярьдаг. Ард түмэн залхчихаад байна. Хэн нь үнэн, худал яриад байгаа юм.
Олон нийт юу хүлээж байгаа юм бэ? Яг иргэдийн амьдрал, өрх айлд ямар нэмэртэй бодлого гарах юм бол л гэж хүлээж байгаа. Бид нар ажилтай болох уу, ажил хийгээд аятайхан цалин авч чадах уу, цалин аваад тэрүүгээрээ амьдарч чаддаг болох юм уу үгүй юм уу? Ийм л юм хүлээж байгаа болохоос биш Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нь байна уу, байхгүй юу нь хамаагүй.
Нөгөө Готов нь авна уу, Шадав нь авна уу гэдэг шиг хэн дарга болох нь хамаагүй учраас тоохгүй байгаа. Засгийн газар нь тэр чигтээ энд ирээд зогсчихсон, өөрсдийг нь хараад, сонсоод байгаа гэж итгэчихсэн лайв хийгээд зогсож байна. Мэдрэл муутай юм уу хаашаа юм.
Сая Эдийн засгийн байнгын хороо 32 гишүүнтэй хэрнээ 8-9 гишүүнтэй хурал хийх гээд сууж байхад 80 гаруй төрийн албан хаагчид ирчихсэн тэд нарыгаа загнаад л сууж байна шүү дээ. Төрийн албан хаагчид юугаа мэдэх вэ дээ, ажиллаад өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээд л байж байгаа. Нөгөө сайд нар нь бүгдээрээ зогсчихсон энд ингээд л лайв хийгээд байж байх жишээтэй.







erlegdorj iin shavhruund ih tsadajdee ene gulug