
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир нарын гишүүд Засгийн газрыг огцруулах бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан талаар мэдээлэл өглөө.
Ц.Сандаг-Очир: Монгол Улсын парламент, УИХ хууль тогтоох дээд байгууллага руугаа халдсан ийм үйлдэл дахин давтагдаж болохгүй
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хууль болоод УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналаа УИХ-ын Дэд дарга Х.Булгантуяад өргөн барилаа.
Ерөнхий сайдыг огцруулах болсон шалтгааныг өчигдөр (2025.10.06) УИХ-ын гишүүн П.Сайнзориг тодорхой мэдээлэл өгсөн. Миний бие Төрийн байгуулалтын байнгын хорооны даргын хувьд энэ асуудалд хэрхэн, яаж хандаж буйдаа тайлбар өгье.
Би дөнгөж саяхан огцруулах саналд гарын үсгээ зурсан. Нэг цагийн өмнөх УИХ дахь зарим гишүүд болон Засгийн газрын олонх гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг шалгуулах шаардлагыг өргөн барьж байх шиг байна.
Энэ бол анх удаа Монгол Улсын парламент, УИХ хууль тогтоох дээд байгууллага руугаа халдсан ийм үйл ажиллагаа болж байна гэж үзлээ. Ийм учраас яг ийм асуудал байж болохгүй гэж би хувьдаа үзэж байгаа. Тийм ч учраас огцруулах саналд гарын үсгээ зурснаа хэлье” гэв.
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






