Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Цэргийн гавьяаны улаан тугийн одонт “Алдар” спорт хорооны хичээлийн шинэ жилийн нээлтээ ёслол төгөлдөр зохион байгуулжээ. Нээлтийн үйл ажиллагааны үеэр “Алдар” спорт хорооны чөлөөт бөхийн тамирчдыг шагнаж урамшуулсан байна.
2025 Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад амжилттай оролцсон тамирчидыг шагнаж урамшууллаа.
Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, Ахлах дэслэгч П.Орхон, Т.Энхжин нарт орон сууцаар шагнажээ.



Мөн Улсын арслан Э.Батмагнайд дэслэгч цол олгосон байна.


“Алдар” спорт хороогоор овоглодог тамирчид спортын төрөл бүр дээр тогтмол, тууштай хичээллэж, амжилт ялалтыг үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгасаар яваа. Тэд залуу хойч үе, өсвөр үеийн тамирчдадаа зөв үлгэр дуурайлал үзүүлэхээс гадна илүү их амжилтын төлөө оргилд өөд тэмүүлэхэд томоохон түлхэц болж өгдөг билээ.










