
Энэ оны есдүгээр сар ОЖД-аас дулаан, хур тунадас ихтэй сар болж өнгөрчээ
2025 оны 9 дүгээр сарын агаарын дундаж температур өмнөх жилээс 0.6°С-аар, ОЖД-аас 0.9°С-аар тус тус дулаан байсан ба 1940 оноос хойш тохиолдож байгаа 10 дахь дулаан сар болж өнгөрлөө.
Сарын агаарын дундаж температурын ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзэхэд нутгийн дийлэнх буюу 61.2% нь дунджийн орчим, 38.8% нь дунджаас +1.0-ээс +3.0°С-аар дулаан
байжээ. Хур тунадасны хувьд тус сард Монгол орны хэмжээнд дунджаар 25.9 мм тунадас орсон нь өмнөх жилээс 19.3%-иар бага, ОЖД-аас 43%-иар ахиу буюу 1940 оноос хойш тохиолдож байгаа 17 дахь хур тунадас ихтэй сар болж өнгөрч байна.
Сарын нийлбэр хур тунадасны ОЖД-аас хазайх хазайлтын орон зайн тархалтыг авч үзвэл нийт нутгийн 62% дунджаас ахиу, 8.5% нь дунджийн орчим, 29.5% нь дунджаас бага тунадас унажээ.






