
Өнөөдөр нийт нийт нутгаар хур тунадас орохгүй, говь, талын нутгаар салхитай, ихэнх нутгаар хүйтэн байна.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус хүйтэн, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул голын хөндийгөөр +1…+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.
2025 оны аравдугаар сарын 8- 12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 11-нд нутгийн зарим газраар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14-19 градус хүйтэн, өдөртөө 0+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө +3+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +2+7 градус, өдөртөө +10+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2-7 градус хүйтэн, өдөртөө +6+11 градус дулаан байна.
Энэ сарын 10-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно






