
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан төрийн сангийн үйл ажиллагаа болон дотоод санхүүтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Төрийн сан үйл ажиллагаа хэвийн явж байна. Өнгөрсөн 7 дугаар сард тодотгол хийсэн. Хуваарийнхаа дагуу Монголын төрийн бүх санхүүжилт хэвийн явж байгаа гэдгийг албан ёсоор хэлье. Хаана ч, ямар ч саатсан зүйл байхгүй, дефолт зарлаагүй. Энэ жилийн хувьд төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна. Ер нь гуравдугаар улиралд олон жилийн дунджаас энэ орчимд байдаг.
Мөн би сая Монголбанкнаас болон Үндэсний статистикийн газраас сүүлийн үеийн тоон мэдээлэл авлаа. Гуравдугаар улиралын буюу 09 дүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум 874 сая төгрөг байна. Энэ бол 4-5 сарын импортын хэрэгцээг хангах ийм үлдэгдэл юм.
Жилдээ хоёр удаа Олон Улсын Валютын Сангаас улс орнуудад очиж ажилладаг. Өнгөрсөн 7 хоногт ОУВС-гийн баг ирээд явлаа. Ямар нэг эрсдэлтэй нөхцөл үүссэн эсвэл төлбөр тооцооны асуудал дээр гарсан, гадаад өр зээлтэй холбоотой ямар ч зүйл байхгүй гэсэн дүгнэлтийг хэлээд явсан.
Ирэх 7 хоногт миний бие ОУВС-гийн намрын чуулганд очиж оролцоно. Мөн П.Сайнзориг гишүүнийг өөрөө надтай хамт цуг яваасай гэж бодож байна. Тэнд өөрөө очоод нүдээрээ хараад, үзээд Монгол Улсыг Олон улсад хэрхэн, яаж харж байна вэ гэдгийг үзэх хэрэгтэй.
Гурван том зээлжих зэрэглэлийн агентлаг бий. Сая “Fitch” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B+” “Тогтвортой” буюу өнгөрсөн жилийнхтэй адил, хэвийн байна. Ингэж хэвээр хадгалж үлдээж болно хэмээн Олон улсад зарласан байгаа” гэв.
Дэлгэрэнгүй ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






