
Сүүлийн жилүүдэд дэлхийд танигдсан нэр хүндтэй брэндүүд Монгол Улсын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтэрч, хэрэглэгчид дэлхийн чанарыг эх орондоо мэдрэх боломж улам бүр нэмэгдэж байна.
1988 онд Өмнөд Солонгост SPC группийн харьяанд байгуулагдсан “Paris Baguette” нь өдгөө Гадаад зах зээлд амжилттай тэлж АНУ, Канад, Сингапур, Вьетнам, Хятад, Малайз, Камбож, Франц зэрэг улсуудад салбар дэлгүүрээ нээж 5000 гаруй салбартай дэлхийн хэмжээний сүлжээ болон өргөжиж буй.
Энэхүү амжилттай франчайзын дараагийн эзэмшигчээр Монгол Улс тодорч, “Paris Baguette Mongolia” брэнд албан ёсоор нээлтээ хийхэд бэлэн болжээ.
Францын нарийн боовны уламжлалыг Солонгосын амт, чанар, үйлчилгээний соёлтой хослуулсан “Paris Baguette” нь хэрэглэгчдэд тансаг үнэр, давтагдашгүй амт, тайван дулаан уур амьсгалыг нэг дор мэдрүүлэх өвөрмөц мэдрэмжийг төрүүлдгээрээ онцлогтой.
Монгол Улс дахь анхны салбар “Zaisan Square” төвийн нэг давхарт 10 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд удахгүй хоёр, гурав дахь салбарын нээлт ч мөн хийгдэхээр бэлтгэгдэж байгаа аж.


Шинэ брэндүүдийн нэвтрэлт нь бизнесийн орчны өрсөлдөөнд шинэ өнгө, чанарыг авчирч, хэрэглэгчдэд илүү өндөр түвшний амт, чанар, үйлчилгээний сонголтыг санал болгодог.
“Paris Baguette Mongolia” нь Монголын хэрэглэгчдэд үйлчилгээний цоо шинэ стандарт, амт чанарын өвөрмөц туршлага, сэтгэл ханамжийн гайхамшгийг мэдрүүлэхээр зорьж буй.




Дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Сошиал хаяг: https://www.facebook.com/people/Paris-Baguette-Mongolia/61580451392154/
https://www.instagram.com/parisbaguette_mng/
Холбогдох утас: 76112211, 88089764








