
Ханиад томууны улирал эхэлсэнтэй холбогдуулан ханиад болон томууг хооронд нь ялгах, илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх арга замын талаар зөвлөмжийг хүргэж байна.
Ханиад томуу хоёр нь ижил төстэй боловч хооронд нь ялган оношлоход эмчлэхэд ач холбогдолтой байна. Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм.
Илрэх шинж тэмдэг:
Ханиадны шинж дэмдэг нь хоолой хөндүүрлэж эхлээд 1-2 хоногийн дараа аажмаар арилдаг байна. Цаашлаад ханиалгах, нус гоожих, зэрэг шинж тэмдэг халдвар авснаас хойш 4-5 хоног үргэлжилдэг байна.
Ханиаднаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ
Халдвар авсан эхний гурван өдөр шинж тэмдэг хүчтэй илэрч, халдварыг бусдад тараах боломж бүрддэг байна. Халдварыг тараахгүй байх арга нь гэрээсээ гарахгүй амрах нь хамгийн энгийн арга ажээ. Хэрэв шинж тэмдэг арилахгүй долоо хоног өнгөрсөн ч бие нь дээрдэхгүй байвал антибиотик эмчилгээ хийлгэх шаардлагатай юм.
Томуугийн үед илрэх шинж тэмдэг:
Томуугийн шинж тэмдэг нь ханиадны шинж тэмдэгээс илүү хүнд явцтай үргэлжилдэг бөгөөд томуугийн халдвар авсан үед халуурах, хоолой өвдөх, булчин зангирах, хамар битүүрэх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Томуугийн шинж тэмдэг нь 2-5 хоногт аажмаар намждаг бол халдвар авснаас хойш долоо хоногийн дотор бие сайжрахгүй бол хүүхэд, ахмад настан, зүрх судасны өвчтэй хүмүүс уушгины хатгалгаагаар хүндрэх эрсдэл үүсдэг байна.
Томуугаас сэргийлэхэд гараа тогтмол угаах, нүд хамар амандаа гараараа хүрэхгүй байх, байх нь ханиад томуунаас урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.






