Шинжлэх ухааны салбарын эрдэмтэн судлаачдаас бүрдсэн зөвлөл байгууллаа

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичгийг П.Сайнзориг тэргүүтэй гишүүд өнөөдөр өргөн барихаар болжээ
УИХ-ын гишүүн П.Сайнзориг өнгөрөгч долоо хоногт Засгийн газарт наймдугаар сард баталсан АМНАТ-тай нь холбоотой асуудлаар асуулга тавьж буйгаа мэдэгдсэн билээ.
Уг асуудлын хүрээнд улсын төсөвт АМНАТ-аас олох 200 тэрбум төгрөгийн боломжийг хаасан тогтоолыг Засгийн газар баталсан хэмээн мэдэгдсэн. Мөн энэ талаар ҮХЦ-д ч хандах бодолтой байгаагаа хэлээд авсан.
Тэгвэл дээрх асуудлын хүрээнд тэрбээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Одоогийн байдлаар УИХ-ын 40 гаруй гишүүн зурсан гэх мэдээллийг хэлж байна.
Уг албан бичгийг өнөөдөр өргөн барихаар болжээ.







Төр засагаа тогтвортой байлгавал яасан юм бэ. Болохгүй байгааг нь хэлж засаад явж болдоггүй юм уу. Юм л бол огцруулна гэдэгээ жаахан азнаж харвал яасан юм бэ. Ард иргэд бүр залхаж гүйцлээ. овоо юм хийгээд л эхлэхээр нь огцруулах болчих юм