
“SplendorPlus” картаа уншуулан 7%-ийн буцаан олголт аваарай
ХААН Банк ЮнионПэй карт эзэмшигч үнэнч харилцагчдадаа зориулан түүхэн хэв загвар, тансаг хийц бүхий “SplendorPlus” алтан картыг өнгөрсөн онд зах зээлд нэвтрүүлсэн билээ. БНХАУ-ын Гуанжоу хотноо зохиогдох дэлхийн хамгийн том үзэсгэлэн худалдаа “Canton Fair 2025”-ыг тохиолдуулан “SplendorPlus” картын байнгын 1%-ийн буцаан олголтыг 7% болгон нэмэгдүүлж буйг дуулгахад таатай байна.
Тодруулбал, “SplendorPlus” алтан карт эзэмшигч та 2025 оны 10-р сарын 1-31-ний хооронд БНХАУ-д аялахдаа ПОС төхөөрөмж болон Хятадын онлайн худалдааны вэбсайт, түүнчлэн “Canton Fair-2025” үзэсгэлэн худалдаанд оролцох үедээ хийсэн худалдан авалтын нийт үнийн дүнгийн 7%-ийг буцаан авах боломжтой. Аяны хугацаанд нэг харилцагчид буцаан олгох дээд дүн 200,000 төгрөг байх юм.
Буцаан олголт таны гүйлгээ хийсэн картын данс руу 2025 оны 11-р сарын 12-ны өдөр автоматаар шилжин орно. Энэхүү урамшуулалд Pinduoduo, Taobao, Temu вэбсайтаас хийсэн худалдан авалт хамаарахгүйг анхаарна уу.
Жишээ нь, та 2025 оны 10-р сарын 1-31-ний хооронд “Canton Fair-2025” үзэсгэлэн худалдааны үеэр картаа уншуулан нийт 1,000,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бол 2025 оны 11-р сарын 12-ны өдөр таны картын данс руу 70,000 төгрөгийн буцаан олголт шилжин орох болно.
Нэмэлт урамшуулал дуулгахад, та БНХАУ болон Монголоос бусад улсад аялахдаа “SplendorPlus” картаараа худалдан авалт хийгээд 5%-ийн буцаан олголт авах боломжтой.
“SplendorPlus” дебит карт захиалах зааварчилгаа авах бол ЭНД дарна уу.
Урагшлах замдаа итгэл төгс байж, бахархалт түүхээ мэдрэхийг хүсвэл “SplendorPlus” алтан картыг сонгоорой!






