
Эверест уулан дээр гацсан олон зуун уулчдыг аврах ажиллагаа явагдаж байна
Хүчтэй цасан шуурганы улмаас Эверест уулын зүүн энгэрт 4900 гаруй метрийн өндөрт байрлах отогт ойролцоогоор 1000 уулчин цасанд боогдсонтой холбоотойгоор Эверест уултай ойр байрлах тосгодын оршин суугчид, аврах багийнхан цасыг цэвэрлэж, аврах ажиллагаа явуулж байна.
Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд аврагчид хэдийн 300 гаруй уулчдыг аварч, ойр байрлах хотод хүргээд байгаа тухай мэдээлжээ.
Өнгөрсөн баасан гарагийн оройноос Эверест уулын зүүн энгэрээр их хэмжээний цас орж эхэлсэн байна. Цасанд боогдсоны улмаас уулчид Төвөдийн Blue Sky Rescue багтай холбогдон майхнууд нь нурж, зарим нь даарч, осгож эхэлсэн талаар мэдэгдэж, тусламж хүссэн байна.
Сүүлийн өдрүүдэд тус бүс нутагт цаг агаарын нөхцөл байдал тогтворгүй байгаа бөгөөд хөрш Непалд их хэмжээний хур тунадас орж, хөрсний нуралт үүсэж, үер усны гамшиг тохиосноос болж өнгөрсөн хоёр хоногт багадаа 47 хүн амь үрэгдсэн бол БНХАУ-ын нутаг дэвсгэрээр Матмо хар салхи дайран өнгөрч, 150 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүрчээ.






