
Ерөнхий сайд Г.Занданшатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг томилох болсноо өнгөрөгч мягмар гарагт /2025.9.30/ мэдэгдсэн.
Харин Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг энэ долоо хоногийн Баасан гарагт /2025.10.10/ хэлэлцэхээр товложээ. Ерөнхий сайд Г.Занданшатар “Нүүрсний хулгайтай тэмцэхийн тулд Б.Энхбаяр гишүүнийг Хууль
зүйн сайдаар томиллоо” хэмээн мэдэгдсэнийхээ дараа Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг УИХ-д танилцуулах хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Тэгвэл УИХ-ын даргын дэргэдэд зөвлөл баасан гараг бүр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тов, дарааллыг тогтдог. Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг дарааллыг нэгэнт тогтсон тул хэлэлцэх боломжгүй хэмээн хойшлуулаад байсан юм.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна” хэмээн заасан байдаг.






