
10-р сарын агаарын температурын ОЖД нь: Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх, Увс, Архангайн баруун, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Өвөрхангайн баруун хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 0…-8°С хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутаг, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 12…18°С, бусад нутгаар 8…12°С дулаан байдаг.
2025 оны 10 дугаар сарын агаарын дундаж температур: Увс, Завханы нутаг, Ховдын хойд, Архангайн баруун, Баянхонгорын баруун хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД– аас ахиу хур тунадас орно.
10-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД нь: Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн ихэнх нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 25–40 мм, Ховд, ГовьАлтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутаг, Өвөрхангайн өмнөд хэсгээр 0–10 мм, бусад нутгаар 10–25 мм хур байдаг. 2025 оны 10-р сарын нийлбэр хур тунадас: Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дундговийн өмнөд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна






