
Шүүх Америкийн реппер Шон “Дидди” Комбсыг “бусдын биеийг үнэлүүлэх зорилгоор муж хооронд эсвэл улс хооронд тээвэрлэсэн” хоёр удаагийн гэмт хэрэгт буруутай гэж үзэн, 4.2 жилийн хорих ял оноожээ.
Прокурорууд 55 настай Шон Комбст 11 жилээс дээш хорих ял оноохыг шаардсан ч шүүх Диддид 50 сарын хорих ял, 500 мянган ам.долларын торгууль ноогдуулахыг шийдвэрлэжээ.
Диддигийн өмгөөлөгчид шүүхээс ял эдлэх хугацаанаас нь Диддигийн 2024 оны 9-р сарын 16-наас хойш Бруклин дахь цагдан хорих төвд өнгөрүүлсэн хугацааг хасахыг хүссэн байна.
Өнгөрсөн 7-р сард шүүх Шон Комбсыг бусдыг айлган сүрдүүлсэн, бусдын биеийг үнэлүүлж, худалдаалсан хэрэгт буруугүй гэж үзсэн юм. Хэрэв эдгээр зүйл заалтаар шүүх түүнийг буруутай гэж үзсэн бол Дидди бүх насаар хорих ял авах байсан юм.
Шүүхийн шийдвэр гарахаас өмнө Дидди түүний гэмт үйлдлийг анх олон нийтэд ил болгосон экс найз бүсгүй, дуучин Кассандра Вентура болон шүүхэд мэдүүлэг өгсөн Жейн нараас уучлалт гуйж, дахиж хэзээ ч хэнд ч гар хүрэхгүй гэж амлажээ.
Шүүх хурлын төгсгөлд шүүгч Вентура, Жейн хоёрт талархаж буйгаа илэрхийлжээ. Түүний хэлснээр дээрх хоёр бүсгүй шүүхэд мэдүүлэг өгснөөрөө бэлгийн хүчирхийлэлд өртсөн бусад эмэгтэйчүүдэд өөрсдийнхөө төлөө дуугарах урам зориг өгсөн аж.
Эх сурвалж: CNN






