
Ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЦУОШГ-аас гаргажээ.
Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Энэ сарын 5-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 6-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Аравдугаар сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- Аравдугаар сарын 5-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 7-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- Аравдугаар сарын 8-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, нойтон цас, цас орно.
Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 5-нд Алтайн салбар уулсаар, 6-нд нутгийн зарим газраар, 7-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15…-20 градус хүйтэн, өдөртөө -4…+1 градус дулаан.
Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -9…-14 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна.






